Сайн Моторс ХХК Монголд анх удаа цахилгаан пикап машины брэнд Geely Riddara-г албан ёсны эрхтэйгээр нэвтрүүллээ

Peak.mn
04 сарын 01, 2025

Энэ оны 2-р сард БНХАУ-ын Ханжоу хотноо зохиогдсон “Geely Riddara Global Conference”-д Монгол улсаас Сайн Моторс ХХК уригдан оролцож Geely Riddara  брэндийн албан ёсны дистрибьютерийн гэрээг үзэглэсэн юм.

Тэгвэл өнгөрөгч 3-р сарын 28-ны өдөр Сайн Моторс Geely Riddara брэндийн Монгол дахь албан ёсны нээлтийг Zaisan Hill  event hall-д амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. 

Нээлтийн үйл ажиллагаанд автомашины зах зээл, тэр дундаа цахилгаан автомашин сонирхогчид нэгэн дор цуглаж Монголын зах зээл дахь анхны бүрэн цахилгаан пикап автомашинтай биечлэн танилцсан юм.

Арга хэмжээний үеэр Geely Riddara брэндийн олон улсын бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан баг бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирж Сайн Моторс ХХК-д албан ёсны эрхийн сертификатаа гардуулсан ба дэлхийн автомашины зах зээлийн чиг хандлага,  бүтээгдэхүүн хөгжүүлэлтийнхээ талаар Монголын хэрэглэгчиддээ танилцууллаа. 

Riddara нь БНХАУ-ын тэргүүлэгч хувийн хэвшил, Volvo, Zeekr, Lynk&Co, Polestar, Lotus зэрэг төрөл бүрийн сегмент дэх автомашины тэргүүлэгч брэндүүдийг удирддаг Geely Holding группын харьяа брэнд юм. Geely групп автомашины салбар дахь 30 гаруй жилийн туршлага, судалгаа, хөгжүүлэлт дээрээ үндэслэн цахилгаан пикапын үйлдвэрлэлээр дагнасан Riddara брэндийг  зах зээлд танилцуулсан. 

Бичлэг үзэх:

Riddara брэнд 3 жилийн хугацаанд Хятадын цахилгаан пикапын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар эзэлж Хятад дахь №1 EV пикап статусыг эзэмшсээр байгаа бөгөөд дэлхийн зах зээлд борлуулалтаараа дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн үсрэнгүй амжилтыг үзүүлжээ.

Riddara нь БНХАУ-ын тэргүүлэгч хувийн хэвшил, Volvo, Zeekr, Lynk&Co, Polestar, Lotus зэрэг төрөл бүрийн сегмент дэх автомашины тэргүүлэгч брэндүүдийг удирддаг Geely Holding группын харьяа брэнд юм. 

Geely групп автомашины салбар дахь 30 гаруй жилийн туршлага, судалгаа, хөгжүүлэлт дээрээ үндэслэн цахилгаан пикапын үйлдвэрлэлээр дагнасан Riddara брэндийг  зах зээлд танилцуулсан. Riddara брэнд 3 жилийн хугацаанд Хятадын цахилгаан пикапын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар эзэлж Хятад дахь №1 EV пикап статусыг эзэмшсээр байгаа бөгөөд дэлхийн зах зээлд борлуулалтаараа дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн үсрэнгүй амжилтыг үзүүлжээ.

Тэгвэл Монголын зах зээлд анхны тодотголтой Geely Riddara цахилгаан пикап автомашины онцлох үзүүлэлтээс танилцуулвал:

Хурд, хүч

  • 1 тн  даац, 3 тн-ы чирэх хүч, 4.5 секунтэд 100 км/цагийн хурд авалт, 45 градусын налуу, хотын болон бартаат замыг саадгүй туулах 7 төрлийн жолоодлогын горимоор тоноглогдсон.

Тав тух

  • 540 градусын өнцгөөр хянах камер,14.6 инчийн ухаалаг дэлгэц , 50 Вт утасгүй цэнэглэгч, дуу хоолойгоор удирдах ухаалаг системүүдээр тоноглогдсон.

  • Дэлхийд №1 21 кВт-ын тог гаргах чадалтай. Энэ нь дундаж цахилгааны хэрэглээтэй 50 м.кв талбайтай 8 айлын цахилгаан эрчим хүчийг бүрэн хангаж, зөөврийн гэрээ аялалдаа авч явах боломжийг олгодог гэсэн үг юм.

Хэмнэлт

Цахилгаан машины хэмнэлтийг тооцоолдог дэлхийн жишиг аргачлалын дагуу тооцоолоход брэндийн олгодог 8 жилийн баталгаа хугацаанд 

  • Хэрэв өдөр бүр 100 км зам туулна гэж үзвэл 1 жилд 20 хүртэлх сая төгрөг, 8 жилд 160 сая хүртэлх төгрөгийн бензиний зардлыг бодитоор хэмнэнэ.

  • Улирлын засвар үйлчилгээний зардлыг 5 дахин хэмнэнэ.

  • Зам ашиглалтын татвар, агаарын бохирдлын татварын төлбөрийг хэмнэхээс гадна жилийн аль ч өдөр дугаарын хязгаарлалтгүй зорчино.


Энэхүү унахад SUV машин шиг тухтай, хэрэглэхэд Pickup шиг хүч чадалтай Geely Riddara цахилгаан пикап нь Монголын хотын нөхцөлд ажил, амьдралаа амжуулдаг хүмүүсийн хэрэгцээг бүрэн хангаж чадах автомашин ажээ. 

Сайн Моторс нь Riddara брэндийн RD6 бүрэн цахилгаан загварыг албан ёсоор борлуулж эхэлсэн бөгөөд, ирэх 5-р сард хурд, хүчний үзүүлэлтийг илүүд үздэг хэрэглэгчиддээ зориулсан RD6 Econ загварыг илүү хэмнэлттэй үнээр санал болгож байгаа бол 7-р сард холын замын аялалд тохиромжтой RD6 PHEV бензин цахилгаан  хосолсон хөдөлгүүрт загваруудыг худалдаалахаар төлөвлөөд байна.  

Сайн Моторс хэрэглэгчиддээ 8 жил/200,000 км-ийн үйлдвэрийн баталгааг олгож байгаагаас гадна цахилгаан машины албан ёсны засварын төв, брэндийн мэргэшсэн сертификаттай инженерийн баг, баталгаат сэлбэгийн нөөц зэрэг борлуулалтын дараа танд хэрэгтэй бүхнийг бүрэн бэлтгэн ажиллаж байна.

Мөн үйлчлүүлэгчиддээ бэлэн төлөлтөөс гадна, 20% урьдчилгаа төлөөд 96 хүртэлх сарын хугацаатай зээл, хамгийн бага хүүтэй ногоон зээл зэрэг төлбөрийн уян хатан нөхцлүүдийг санал болгож байгаагаараа онцлогтой.

Хурд хүч, тав тухын хослол Riddara брэнд таны ажил, амьдралын төгс хамтрагч байна гэдэгт итгэлтэй байна. 

Холбоо барих утас хаяг: 

Утас: 7270 8855

ФБ: Riddara Mongolia - Sain Motors

Showroom хаяг: Нарны зам дагуу, замын цагдаагийн эсрэг талд Соёолж Молл

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.