Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эмнэлгийн захирал, дарга нарт албан даалгавар өглөө.

Тус албан даалгаварт:

  1. Эмч, эмнэлгийн ажилтны ёс зүй, харилцаа, хандлагыг сайжруулах чигэлэлээр
  2. Эрүүл мэндийн байгууллагуудын гадна ба дотор хаягжилтыг өдөр, шөнийн аль ч цагт иргэдэд ойлгомжтой болгох чиглэлээр
  3. Жирэмсний хяналтын ач холбогдлыг таницлах чиглэлээр
  4. Албан даалгаврын биелэлтийг тайлагнах гэсэн үндсэн 4 чиглэлээр тус бүр тодорхой үүрэг өгсөн байна.

Тухайлбал: 

-Эмч, эмнэлгийн ажилтны үр дүнгийн гэрээ ба ажил дүгнэх үзүүлэлтэд харилцаа хандлагын алдаа зөрчилгүй ажилласан байдлыг оруулдаг болох,

-Эмнэлэг, яаралтай хүлээн авах болон бусад тасгуудын хаягийг иргэдэд төвөггүй, ойлгомжтой болгох, Монгол хэлээр үгийг товчлолгүй гаргацтай бичих,

-Жирэмсэн эмэгтэй болон түүнийг гэр бүлийнхэнд жирэмсний хяналтад орж байхын ашиг тусыг таниулах

-Эмнэлгүүд жирэмсэн эмэгтэйд байршил, харъяалал харгалзахгүйгээр хүндрэл, чирэгдэл учруулалгүй эрүүл мэндийн тусламж үзүүлэх зэргийг даалгажээ.

Эрүүл мэндийн сайдын албан даалгаврыг бүрэн эхээр нь хүргэж байна.