Рафаел Надал 2011 оноос хойш анх удаа шилдэг 8-д үлдэв

Б.Баясгалан
07 сарын 11, 2018

Дэлхийн чансааг тэргүүлэгч Рафаел Надал Чехийн теннисчин Жири Вэселиг хол илүүрхэн буулгаж авснаар 2011 оноос хойш анх удаа Вимблдоны шилдэг наймд шалгарлаа. Испани теннисчний хувьд дараагийн шатанд шалгарвал Ням гарагт өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Рожер Фэдерертэй учраа тааран тоглох боломжтой юм.

Тэдний хувьд яг 10 жилийн өмнө буюу 2008 оны Вимблдоны финалд учраа тааран тоглож, ширүүн өрсөлдөөн үзүүлж байсан билээ. Харин энэ шатанд чансааны 5 дугаар байранд бичигддэг Аргентины тамирчин Хуан Мартин дэл Потро, Францын тамирчин Гиллис Саймон нарын хожсонтой нь тоглоно.

17 удаагийн их дуулгын аварга теннисчин маань өнгөрсөн сард 11 дэх удаагийн Францын нээлттэй тэмцээнд түрүүлсэн юм. Тиймээс сэтгэл зүй болон бие бялдрын хувьд бэлтгэл бүрэн ханасан гэж хэлж болно.

Эх сурвалж: SPS

Холбоотой сэдвүүд

вимблдон рафаел надал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.