Буяндэлгэрийн Мөнхчимэг
09 сарын 04, 2023
38 дахь жилдээ ажиллаж буй МУБИС-ийн харьяа ЕБС-ийн бага ангийн багш П.Нямхорлоотой ярилцлаа. Тэрбээр хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хэрхэн өөрөөр нь хийлгэж сургах талаар эцэг эхчүүдэд ийнхүү зөвлөсөн юм.
“Хүүхдүүд ер нь гэрийн даалгавар авах дургүй, хийх хүсэлгүй болчихсон байдаг. Тэгэхээр яагаад дургүй байгаа шалтгааныг нь олох ёстой болохоос биш юу юугүй “Чи хийх ёстой” гээд тулгаад байж болохгүй. Миний ажигласнаар хүүхдүүд ихэнхдээ сонирхолгүй хичээлийнхээ даалгаврыг л хийлгүй орхидгоос биш бүх даалгавраа хийдэггүй биш. Тэгэхээр сонирхол дээр нь тулгуурлаж даалгаврыг нь хийлгэх арга бодож олоорой.
Бичлэг үзэх:
Харин албадан сурсан хүүхдийн сурах сонирхол нь улам бүр унтарч сүүлдээ хичээлдээ дургүй болдог.
Мөн гэрийн даалгавар бол хичээлээ давтаж, илүү сайн ойлгоход тусалдаг юм. Өнөөдөр даалгавраа сайн хийчихвэл маргааш заах шинэ хичээлийг сурахад чинь амархан болно гэх зэргээр учирлаж тайлбарлах нь үр дүнтэй.
Хүүхдийг гэрийн даалгавраа биеэ дааж хийж хэвшүүлэхийн тулд цагийн төлөвлөлт гаргаж өгөөрэй.
Жишээлбэл хичээл нь өдөр 12:30 цагт тардаг бол “Гэртээ 13 цагт ирээд амарч байгаад яг 14-15 цагийн хооронд хичээлээ хийгээрэй. Дараа нь зурагтаа үзэж болно шүү. Үлдсэн цаг нь чөлөөт цаг чи дуртай зүйлээ хийж болно” гэх байдлаар хийх зүйлсийнх нь дарааллыг тодорхой болгох хэрэгтэй.
Сануулж хэлэхэд хүүхэд оройтлоо гэхэд 22 цагт унтчихсан байх ёстой. Ингэж байж өглөө нойрмоглохгүйгээр сэргэг сургуульдаа ирнэ. Зарим эцэг эхчүүд бүүр оройтож гэртээ очоод даалгавар хийлгэх гэж бөөн юм болж нэг юм дуусгадаг. Гэтэл өнөө хүүхэд анги дээр ирээд хичээлээ ойлгодоггүй юм шүү. Тэгэхээр ээж аавууд өөрсдөө цагаа сайн төлөвлөдөг байвал хүүхэд тань сайн сурна.
Түүнчлэн гэрийн даалгаврыг нь хийлгэх явцдаа хүүхдийнхээ бүтээлч сэтгэлгээг нь дэмжиж, өөрийнх нь бодлыг анхааран сонсож байгаарай.
Эцэг эхчүүд хүүхдээ “Чи үүнийг яг ингэж л хий” гэж тулгаад байдаг талтай.
Жишээ нь дөрвөлжин дүрсийг гэхэд ийм олон янзаар бүтээж болдог гэдгийг ойлгуулах нь тухайн даалгаврын зорилго. Зарим хүүхэд тэгш өнцөгт дүрсийг босоогоор нь гонзгой зурчихдаг. Тэгэхээр нь буруу байна, чи дахиад хий гэж зэмлэж болохгүй шүү дээ. Яагаад босоо зурж болохгүй гэж гээд өөрөөсөө асуугаад үзээрэй. Тэгээгүйгээс хүүхдийнхээ сэтгэлгээг боогдуулж, сурах эрмэлзлийг нь унтраагаад байгаа хэрэг.
Эцэст нь, хүүхдийнхээ сурлага, дүнд анхаарахын зэрэгцээ хүмүүжил, төлөвшлийг түлхүү анхаараарай гэж хэлмээр байна.
Хүүхэд гэр бүлийнхнийхээ гаргаж байгаа үйлдлийг ангид давтдаг. Ангидаа болсон зүйлсийг гэртээ давтдаг. Тийм учраас эцэг эх ч, багш нар ч өөрөөрөө үлгэрлэх ёстой. Хэлж байгаа үг яриа, харилцаагаараа. Хүн хоорондын харилцаа бол асар чухал зүйл. Өглөө орж ирээд та багштай нь мэндэлдэг бол хүүхэд тань багштайгаа мэндэлнэ. Та хүүхдэдээ “Би хүүгээрээ бахархдаг шүү, миний хүүхэд хамгийн мундаг нь шүү” гээд л байвал хүүхэд ч “Хайртай шүү, танаараа бахархдаг шүү” гэдэг болно.
Тэгэхээр хүүхэдтэйгээ сайн ярилцах юм шүү. Эцэг эх, багшийн хэн нь ч гэсэн хүүхдийнхээ найз байх хэрэгтэй гэж би ойлгодог. Тэгж ойр дотно байснаараа эцэг эх ч, багш ч хүүхдээ сайн ойлгоно. Тэгээд хүүхдээсээ анзаарсан, олж харсан сонирхол дээр нь тулгуурлаад ажиллавал тухайн хүүхдийн сурах идэвх илүү нэмэгддэг.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [105.119.15.149] ・ 2025.01.16 Хариулах
Өдрийн мэнд, бүгдээрээ, Намайг Төмөрчөдөрийн Цогбаяр гэдэг бөгөөд нэг бөөрөө Адитиа Прадхан эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан тухайгаа хуваалцах гэсэн юм. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан. Хэрэв та бөөрөө борлуулах найдвартай газар хайж байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна. Заримдаа байгаа зүйлдээ зөв алхам хийх нь таны сайн сайхан байдлыг хадгалахын зэрэгцээ танд хэрэгтэй өөрчлөлтийг авчрах болно гэдгийг санаарай.
Зочин [139.5.217.102] ・ 2023.09.04 Хариулах
Dandaa tsag vyee Olson chanartai towch todorhoi medeeleleer hangadag tanai sited bayarlalaa
Санал болгох
1 Жонатон Гиел: Англи хэл сурмаар байвч аргаа олохгүй яваа завгүй хүмүүст бид дүрэм, яриа хоёрыг төгс эзэмшүүлэх аргаар заадаг
2 С.Сувд-Эрдэнэ: Асуудлаа шийдье, ажилтнуудаа тогтооё гэвэл дунд шатны менежерүүдээ сургаж, чадваржуулахад хөрөнгө оруул
3 Шинэ төгсөгчдийг хөдөлмөрийн хүндхэн зах зээл хүлээж байна
4 Борлуулалт, бараа материал бүртгэлийн ухаалаг шийдэл Beez апп ашиглалтад орлоо
5 Хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Монгол Улсад айлчилж байна