PlayStation 4-тэй хүнд байх ёстой чихэвч

Г.Сайнзаяа
12 сарын 07, 2017

Би Sony PlayStation 4-өө саяхан зараад Slim загварыг захиалчихсан байгаа. GTA V, Mortal Kombat, Just Dance гэсэн өөртөө таарсан тоглоом л тоглоно. GTA тоглоход чихэвч их чухал байдаг л даа. Гэхдээ хэзээ ч чихэвчид ач холбогдол өгсөн удаагүй. Цаанаас нь ирдэг чихэвчээр л болгочихдог. Playstation Plus байхгүй, онлайнаар өөр хүмүүстэй тоглох биш дээ гэж боддог. 

Тэгвэл Tech Insider сайтаас PlayStation 4-тэй хүмүүст зориулан 150 долларын үнэтэй чихэвч санал болголоо. Энэ л чихэвч бидэнд байх ёстой гэнэ. Энэ л төгс гэнэ. 

Sony компаниас PlayStation 4-т зохицдог 99 долларын Gold, 199 долларын Platinum загварын утасгүй чихэвч гаргадаг. Tech Insider-аас эдгээрийг туршиж үзээд Plantronics-ийн RIG800HS чихэвчийг гүйцэхгүй гэж дүгнэжээ. 

RIG800HS утасгүй, үнэ нь Sony-гийн хоёр чихэвчний яг дундуур, бүхэл бүтэн НАСА-гийн чихэвчийг хангадаг, 56 жилийн туршлагатай компанийн мэргэжилтнүүд бүтээсэн. Тухтай, толгойны хөдөлгөнөөр унаад байхгүй ч барьж толгой өвдгөхгүй, хүнд биш, олон цаг зүүсэн ч чих хөлрөхгүй. 

Дуугаралт нь маш сайн, микрофонтой, 3-4 цаг цэнэглээд 24 цаг ашиглаж болно. Зай барихдаа сайн тул холдсон ч тасалдахгүй.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.