Л.Дэлгэрмаа
11 сарын 19, 2025
Netflix-ийн "Physical: Asia" шоу дэлхий даяар үзэлтээрээ 44 улсад Top 10-д багтаж, 8 улсад тэргүүлж байна.
Ази тивийн 8 орны төлөөллийг багтаасан тус тэмцээний оролцогч орнуудаас гадна Катар, Хонконг, Сингапур, Финланд, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсад үзэгчдийн хандалт өндөр байгаа юм. Үүгээр зогсохгүй Их британи, Америк, Канад зэрэг улсад ч англи хэлнээс бусад хэл дээр бүтээгдсэн хөтөлбөрүүдийн жагсаалтын 8-р байрт бичигдэж байна.
Өмнөх долоо хоногийн дугаарыг гэхэд 2.5 сая хүн үзсэн гэнэ. Тэгвэл өчигдөр цацагдсан сүүлийн дугааруудын дараа "instagram, youtube, reddit" тэргүүтэй цахим платформуудад онцлох сэдэв болоод буй.
Монголын баг финалын шатанд шалгарсныг олон хүн эергээр хүлээн авч, ахлагчийн удирдлага, багийн соёлын өвөрмөц онцлогийг магтсаар байна.
Мөн шоуны төгсгөл олон улсын үзэгчдээс хүчтэй шүүмжлэл дагуулж “Тэмцээний дүрмийг Солонгосын тал өөрсдөдөө давуу байхаар зохион байгуулсан” гэх сэтгэгдэл цахим орчинд тасралтгүй хөвөрсөөр.
Түгээмэл бичигдсэн сэтгэгдлүүдээс дурдвал:
“Энийг Солонгос зохион байгуулж байгаа нь хараад л ойлгомжтой байсан.”
“Би япон хүн, ялагдлаа хүлээн зөвшөөрнө. Гэхдээ жинхэнэ аварга нь Монгол байсан.”
“Монголоос болон Японоос ирсэн тамирчид зургуулаа нийлээд өргөж дийлэхгүй байсан модыг хоёр Солонгос бүсгүй яаж өргөсөн юм бэ? Физикийн хувьд утгахгүй.”


Сүүлийн дугааруудын онцлох мөчөөс:
Зураг | Тайлбар |
![]() | Credit: Netflix |
![]() | Credit: Netflix |
![]() | Credit: Netflix |
Сэтгэгдэл бичих (4)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.212.118.76] ・ 2025.11.22 Хариулах
За яахав дээ. Шоу амьдрал 2-оо ялгаж бай. Ертөнц сүйрч бгаа юм шиг шуурахын
Зочин [59.153.115.218] ・ 2025.11.22 Хариулах
өргөж босдох гүүр нь болдог хаалганы дээр хэсэг мод бснаа, монгол япон хоёр дээр төмөр эрмэгтэй болцон бсан + KG ?
Зочин [66.181.178.125] ・ 2025.11.21 Хариулах
ugasa solongoschudin zohioson temtsen Ter 180kg modig 2hon emgtei hun orgod yvchin gej baihgui ugasaa busad temtseenuud deer solongos 2‚5‚6 nemelt daalgavar geh met tedgeer daalgavruud deer davuu bair ezelj baisan bas Manai Mongoltoi hiisen svvlin tulaan deerh ter bichlegiig uhraaj harahad solongoschudin hund tiim har bombolog ni deer bsan manaih door bsan solongoschudin temtsen der solongoschud ylah ni sonin gehde baij bolno Tegehdee busad temtseenuud deer bulhai hereglesen ni haragdaj bga
Зочин [192.82.65.200] ・ 2025.11.19 Хариулах
Булхайтай тэмцээн болсоон солонгос улс энэ үйлдэлдээ ичих хэрэгтнй
Санал болгох
1 Бизнес эрхлэгч эмэгтэй удирдлагуудад зориулсан сургалтын бүртгэл эхэллээ
2 Ахлах ангиасаа бэлдсэн “Үнэт гурван жил”-ийн үр дүнд 200 мянган ам.долларын тэтгэлэг хүртжээ
3 ХААН Банк 2026 онд нийгмийн хариуцлагын төслүүдэд 32 тэрбум төгрөг зарцуулна
4 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
5 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна