Польшийн Ковалево-Поморске хотод нэгэн үнээ хоёр толгойтой тугал гаргасан тухай “Daily Mail” сонин мэдээлжээ. Хоёр толгойтой тугал хүндрэлтэй гарсны улмаас үхсэн байна.
Польшийн малын эмч Каролина Саровскагийн ярьснаар, хоёр толгойтой тугал гаргасан үнээний хувьд ийм гажигтай тугал гаргасан нь анхны тохиолдол биш аж. Үүнээс өмнө нь үнээ дотоод эртхнүүд нь гадна талдаа байрласан тугал гаргаж байжээ.
Судлаачдын үзэж байгаагаар, иймэрхүү мутаци нь өвс тэжээлд байх пестицид буюу ургамлын хортонтой тэмцэх химийн бодисны улмаас үүссэн байж болзошгүй аж.
Эх сурвалж МОНЦАМЭ агентлаг
64.119.19.222
Хариулах 2018.07.01
Монголоор дүүст гэдэг билүү 1970аад оноос хойш ЗХУ-аас оруулж ирж хэрэглэж байгаа малын эмч нар сайн мэдэх байх
1 0