Их, дээд сургуульд шинээр элсэж буй оюутнуудын автобусны цахим төлбөрийн картыг есдүгээр сарын 1-5-ны хооронд олгохоор болжээ. Өмнө нь ашиглаж байсан цахим төлбөрийн картаа гэмтээж, үрэгдүүлсэн оюутнууд есдүгээр сарын 1-8-ны хооронд сургуулийнхаа Сургалтын алба, Оюутны холбоонд хүсэлт гарган захиалах боломжтой юм байна.