Оюун, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Peak.mn
02 сарын 13, 2026

Хүний эрхийн Үндэсний Комисс, Ханнс Зайделийн сан хамтран сэтгэц, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, санал солилцох зорилгоор “Оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудалд үүрэг хүлээгч талуудын нэгдсэн хэлэлцүүлэг”-ийг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт төрийн болон иргэний нийгмийн байгууллага, судлаач, хуульчид оролцож оюун, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар харилцан санал солилцов.

Түүнчлэн оюун, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудалд үүрэг хүлээдэг төрийн байгууллагууд хариуцсан чиг үүргийн хүрээнд мэдээлэл хийсэн. Тухайлбал,

“Хүний эрхийн Үндэсний Комиссын байр суурь, зөвлөмж”-ийг Комиссын гишүүн, доктор Г.Нарантуяа;

 “Оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн эрх зүйн чадамжаас үүдэлтэй зөрчигдсөн эрхийн тухай” эксперт Б.Болороо;

“Сэтгэц, оюуны бэрхшээлийн ялгаа, эмнэлзүйн шинж” сэдвээр СЭМҮТ-ийн СНЭМА-ны дарга Н.Алтанзул;

“Олон Улсын ICD-11 ангилал дах оношийн тухай” ЭМЯ-ны ЭТБХГ-ын Ахмад, хөгжлийн бэрхшээл, сэргээн засах тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Анхтуяа;

ҮСХ-ны маягт, сэтгэц, оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүний тоон мэдээлэл цуглуулалт” сэдвээр ҮСХ-ны Нийгмийн статистикийн хэлтсийн дарга Д.Даваажаргал нар танилцуулж мэдээлэл өгөв.

Оролцогчдын зүгээс санхүүжилтийг оновчтой хуваарилах, хяналт тавих, нэр томьёог нарийвчлан тодорхойлох, нэгдсэн статистик мэдээллийг гаргах, бодлого боловсруулах болон гүйцэтгэх түвшний албан хаагчдыг энэ чиглэлээр чадавхжуулах, олон нийтийн мэдлэг, хандлагыг нэмэгдүүлэх, тэгш хамран сургах боловсрол, институтчилахгүй байх зэрэг асуудлууд тулгамдаж буйг онцолсон юм.

Комисс 2026 онд оюун, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаар хууль зүйн дүн шинжилгээ, нөхцөл байдлын судалгаа хийхээр төлөвлөж байна.

Холбоотой сэдвүүд

хэүк2026 хүний эрх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.