Хятадууд "Бээжин-2022" олимпын тэмцээн болох бүх газруудаа 2020 он гэхэд бэлэн болгоно


06 сарын 26, 2019

ЛОЗАННЕ. /Xinhua/. Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ 134 дүгээр чуулганд "Токио-2020", "Бээжин-2022", "Парис-2024" Олимпын наадмыг зохион байгуулах хороод наадмын бэлтгэлийн үйл явцын талаарх илтгэлээ ирүүлсэн байна.

“Бээжин-2022 өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо “маш сайн” тайлан ирүүлсэн” гэж ОУОХ мэдээлжээ. Бээжингийн Олимпын наадмын бүх тэмцээнийг зохион байгуулах газрууд 2020 он гэхэд бэлэн болох бөгөөд 2020 оны хоёрдугаар сард эхний туршилтыг хийх аж. 

2022 оны өвлийн Олимпын наадам Хятадын олон сая иргэдэд спортоор хичээллэх эрмэлзэл төрүүлнэ хэмээн найдаж байгаа бөгөөд 300 сая хүнийг өвлийн спортоор идэвхтэй хичээллүүлэх зорилт тавьжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.