Б.Анхилам
04 сарын 27, 2021
Өчигдөр болсон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр өмнөд Солонгос улсын кино урлагийн салбарт нэгэн тэмдэглэлт үйл явдал болсон нь жүжигчин Юн Ё Жон “Минари” киногоороо шилдэг туслах дүрийн жүжигчнээр тодорч, Оскарын шагнал хүртсэн хамгийн анхны солонгос жүжигчин болжээ.
Тэрээр шагналаа гардан авахдаа урт удаан хугацаанд кино урлагт хүчин зүтгэж байгаа ч ингээд зогсож байна гэж зүүдлээ ч үгүй явсан гэдгээ хэлж, “Би өдийд гэртээ, зурагтаараа энэ арга хэмжээг үзээд байж байх байсан ч яг одоо, яг энд ингээд зогсож байна гэхээр үнэхээр итгэж өгөхгүй юм” хэмээжээ.

“Минари” хэмээх кино нь өмнөд Солонгосоос Арканзас руу шинэ амьдрал эхлүүлэхээр зорих гэр бүлийн тухай гарах бөгөөд тэр нь төсөөлснөөс нь илүү түвэгтэй байсан учир эмээ нь хамт амьдрахаар болдог гэнэ. Жүжигчин Юн Ё Жон тухайн эмээгийнх нь дүрийг бүтээжээ.
Тэрээр Оскарын шагнал хүртэхээс өмнө BAFTA, Screen Actors Guild Award зэрэг шагналыг хүртэж, шүүмжлэгч нараас ч эерэг үнэлгээ авсан юм.
Үг хэлэх үеэрээ тэрээр өдийг хүртэл хүмүүс нэрийг нь хэлэх гэж ямар их төвөгшөөж байсныг дурсаад “Энэ үдэш та нар миний уучлалыг хүртлээ” хэмээн хошигножээ.
Мөн өөртэй нь цуг, нэг шагналд нэр дэвшсэн жүжигчдэд баяр хүргэж, талархахаа мартаагүй тэр Аманда Сэйфрайд, Оливиа Колман, Мария Бакалова, Гленн Клөүс нартай өрсөлдсөндөө итгэж чадахгүй байна хэмээсэн байна.
Сонирхуулахад тэрээр өдгөө 73 настай ажээ.
Эх сурвалж:CNN
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [192.82.87.140] ・ 2021.04.28 Хариулах
ajil hii gej huuj gargasan hoer huudee talarahah shig bolson
Зочин [192.82.87.140] ・ 2021.04.28 Хариулах
nudeee oljeee
Санал болгох
1 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
2 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
3 Багийн ойлголтын зөрүү байгууллагыг нь гацаасныг захирлууд анзаардаггүй
4 Тахь, бөхөн, чацарганы шугуй сэргэсэн Хомын талд малчдын орлого ч өсжээ
5 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио