Оргил сүлжээ дэлгүүрт шалгалт хийхэд зарим бүтээгдэхүүн нь хаяг шошгын зөрчилтэй байжээ

Б.Баясгалан
05 сарын 14, 2020

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Чингэлтэй, Баянгол дүүргүүдэд байрлах "Моннидер ХХК"-ийн Оргил сүлжээ дэлгүүрүүдийн худалдаалалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар худалдааны газрын болон агуулахын стандарт шаардлагыг бүрэн хангаагүй, хаяг шошгын зөрчилтэй, дотоод хяналтын журамтай боловч бүрэн мөрдөж ажилладаггүй, худалдагч нар нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй зэрэг зөрчил илэрчээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж Нийслэлийн Мэргэжлий хяналтын газраас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

нмхг оргил сүлжээ дэлгүүр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.