Филиппинийн зорчигч Гель Родригез нислэгийн үеэр нэмэлт тээшний төлбөр төлөхгүйн тулд дор хаяж 10 ширхэг хувцас давхарлан өмсжээ.

Бүртгэлийн хэсэгт түүний гар тээш зөвшөөрөгдсөн 7 кг-аас давсан тул илүүдэл тээшинд нэмэлт төлбөр төлөхийг агаарын тээврийн ажилтан хүсчээ. Харин тэрээр бэлэн мөнгө төлөхийн оронд 5.5 фунт (2.5 кг) хувцсаа давхарлаж өмсөн, зургаа даруулсан байна.

Олон цамц, өмд, хүрэм давхарлаж өмссөний ачаар, ачаа тээшнийхээ жинг 20 фунт (9 кг)-аас 14 фунт (6.5 кг) хүртэл буулгаж чаджээ.

Родригес 10 дугаар сарын 2-ны өдөр фэйсбүүк хуудсандаа өөрийн олон хувцастай зургаа бахархалтайгаар хуваалцжээ. "9 кг-аас 6.5 кг ачаа" хэмээн #ExcessBaggageChallengeAccepted буюу нэмэгдэл ачааны сорилтыг хүлээн зөвшөөрлөө гэсэн хаштагтайгаар бичсэн байна.

Родригесийн бичсэн пост нь өнөөг хүртэл 36,000 гаруй хариу үйлдэл, 1000 гаруй сэтгэгдэл, 21,000 гаруй удаа шейр хийгджээ.

Тэрээр олонд ингэж хүрэх байсан бол “илүү дээр поз” авах байсан гэдгээ илэрхийлсэн ба түүний үйлдэл нь мөнгө хэмнэхэд тусалсан ч бусдад зөвлөхгүй гэжээ. Учир нь “маш халууцсан” тул дахиж давхарлаж өмсөх бодолгүй тухайгаа ч мөн илэрхийлсэн байна.


Эх сурвалж:  https://nextshark.com/