БНАСАУ 2021 оны зун Токио хотод болох олимпын наадамд оролцохоос татгалзжээ.

Тодруулбал,  гуравдугаар сарын 25-нд болсон БНАСАУ-ын Үндэсний Олимпийн хорооны хуралдаанаар  тамирчдаа коронавирусийн халдвар авахаас сэргийлэн энэ удаагийн олимпыг өнжих шийдвэр гаргажээ. 

Дашрамд дурдахад н эг жил хойшилсон зуны олимпийн  32 дахь наадам энэ оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд явагдахаар болсон. Өнгөрсөн сард  Токио 2020 зохион байгуулах хорооноос коронавирусийн тархалт өндөртэй орнуудаас Япон улсад үзэгч нэвтрүүлэхгүй гэдгээ зарласан.