"Гэрэгэ Партнерс" компанийн ТУЗ-ийн дарга Д.Гантулга Монголын анхны бизнесийн үнэлгээчний олон улсын эрхтэй болжээ.

Түүний үнэлгээг өгсөн Их Британи улсын үнэлгээний мэргэжлийн байгууллага The Royal Institution of Chartered Surveyors байгууллага болох (RICS)-ээс хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
RICS нь анх 1868 онд Лондон хотод байгуулагдсан, эдүгээ гишүүн үнэлгээчид нь дэлхийн 150 орчим оронд ажилладаг, олон улсад нэр хүндтэй үнэлгээний мэргэжлийн байгууллага юм. Ингэснээр Монгол Улсын үнэлгээний салбарт дэлхийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх, хамгийн гол нь мэргэжлийн ёс зүйг нэвтрүүлэх гээд олон давуу талтай. 

Өмнө нь энэ байгууллагын гишүүнээр Монгол Улсаас "МАД Пропертийс" компанийн захирал Грубен үл хөдлөх хөрөнгийн үнэлгээчнээр элссэн байжээ.

Энэхүү сертификат нь IPO гаргах болон бусад зориулалтаар хийгдэж буй бизнесийн үнэлгээний чанар сайжрах, үнэлгээчдэд итгэх итгэл дээшлэх, цаашлаад Монгол Улсад хөрөнгийн зах зээл урт хугацаанд эрүүл, зөв зохистой замаар хөгжихөд тодорхой хувь нэмэр оруулах гээд олон талын ач холбогдолтой юм.