ОХУ-аас Монгол Улс руу тээвэрлэж байсан 9.1 сая рублийн барааг ОХУ-ын хил дээр хураасан гэх мэдээлэл гарсан билээ. 

Энэ асуудлын талаар  МҮХАТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Буриадын гаалийн даргын үүрэг гүйцэтгэгч И.Ю.Бурлакаас асууж тодруулжээ. 

Тэрбээр цахим хуудсаараа дамжцулан "Нэг нь транзит лац тавигдаагүй. Амвэйгийн хувьд гаальд огт мэдүүлээгүй зөрчил гаргасан. Хураах нөхцөл үүсээгүй. Хүсэлт гаргаад тодорхой торгууль төлөөд гаргаж болно. Иймд аж ахуйн нэгж иргэд мэдээлэл зөв авах, хариуцлагатай байх хэрэгтэй байна." гэжээ.