ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-д айлчлах үеэрээ тус улсад үйлдвэрлэсэн 10 сая долларын өртөг бүхий хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмжийг 3-5 жилийн хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр авахаар тохиролцсон. Тус тохиролцооны дагуу ОХУ-аас авсан үр тарианы комбайн, өвс хамагч боогч, тармуур, ангилсан тариа хаман, хураагч, жатганы чиргүүл, будаа ачигч, трактор, будаа сортлогч, будаа цэвэрлэгч, хор цацагч, хор цацагч өөрөө явагч, сийрүүлүүр, үрлүүр хоёр давхар хадуур зэрэг техник тоног төхөөрөмжийг сайд П.Сэргэлэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотод иргэд, тариаланчдад гардуулан өглөө.