Буяндэлгэрийн Мөнхчимэг
01 сарын 23, 2026
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланд “Найрамдал” медаль хүртээлээ. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар гардуулав.
Түүнийг Монгол Улсын хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, боловсролын салбарт оруулсан хувь нэмэр, мөн Ковид-19 цар тахлын үед нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулахад идэвхтэй ажилласныг өндрөөр үнэлэн ийнхүү шагнажээ.
Эваристе Коуасси-Комлан нь 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчөөр ажиллаж байна.
Түүний өмнө манай Peak.mn мэдээллийн сайтад өгч байсан ярилцлагыг эндээс уншина уу.
Бичлэг үзэх:
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.