НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулган ирэх есдүгээр сард болох юм. 

Тус чуулганыг сурвалжлах хүсэлтэй, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг сонирхон сурвалжилдаг залуу сэтгүүлчдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.

Тэтгэлэгт хамрагдагсад Нью-Йорк хотноо 10 долоо хоногийн турш суралцах  ба  хөгжиж буй орны 25-35 хүртэлх насны залуу сэтгүүлчдийг хамруулах юм. 

Өргөдлийг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр хүртэл хүлээн авах ба бүтэн цагийн болон чөлөөт сэтгүүлчид хамрагдах боломжтой.

Тэтгэлэгт хамрагдагчид Аюулгүйн Зөвлөл, Ерөнхий Ассамблей болон НҮБ-ын бусад байгууллагуудын хэлэлцүүлгийг үзэх, хэвлэлийн бага хуралд оролцох, НҮБ-ын албаны хүмүүс болон засгийн газрын удирдагчдаас асуулт асуух зөвшөөрөлтэй байх юм. 


Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ  авна уу.