Өнгөрсөн оны аравдугаар сард Оросын Новая Газета сонины эрхлэгч Дмитрий Муратов Нобелийн шагнал хүртэж, ОХУ-аас 31 жилийн дараа Нобелийн шагналтан дахин төрсөн билээ.

Тэгвэл Дмитрий Муратов медалиа дуудлага худалдаагаар арилжаалж, олсон бүх ашигаа Украинаас дүрвэгчдэд зориулахаа мэдэгдсэн юм.

Ийнхүү түүний медаль өчигдөр 103.5 сая ам.долларын үнэ хүрч зарагдлаа.

Медалийг худалдан авсан хүний мэдээллийг дуудлага худалдааг зохион байгуулсан газар нууцалж, ашгийг НҮБ-ын Хүүхдийн санд хандивлажээ. Хүүхдийн сангийн зүгээс уг мөнгийг Украинаас дүрвэгч хүүхдүүдэд туслахад зарцуулна гэж мэдээлсэн байна. 

Дмитрий Муратовын ажилладаг Новая Газета сонины тухайд Оросын цэргүүд Украин руу дайрсны дараахан үйл ажиллагаагаа зогсоож, хэлэн нийтлэхээ больсон юм. 

Учир тус улсын удирдагчид ОХУ-аас Украйны нутаг руу халдсаныг “дайн” гэж бичсэн хэвлэлийг торгох, хаах арга хэмжээ авч байгаа аж. Мөн тэдний зүгээс хэвлэл мэдээллийн байгууллагуудад Украйн дахь дайныг “цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэхийг үүрэгдсэн байна. 


Эх сурвалж: BBC