МАН-ын Хяналтын хороо өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын асуудлаар хуралдсан. Энэхүү хурлаас түүнийг намаас хасах шийдвэр гаргасан байна. МАН-ын Хяналтын хороо Н.Номтойбаярыг олон нийтийн газар биеэ зүй зохисгүй авч явж, намын нэр хүндийг унагасан учраас ийнхүү хариуцлага тооцжээ.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хэдхэн цагийн өмнө твитер хуудаснаа "Би цав цагаан амьтан бишээ. Гэхдээ бусдын чихэнд төлбөртэй орж ойлгогдсоноор хав хар амьтан ч бас биш. Тийм учраас чуулганыг нээлттэй явуулаач гээд байгаа юм" хэмээн жиргэжээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.