Б.Баясгалан
10 сарын 13, 2018
Нийслэлийн авто замын ачааллыг зохицуулах зорилгоор төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах захирамжийг нийслэлийн Засаг дарга С.Батболд гаргалаа.
Уг захирамжид
2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цаг 09.00 цаг байхаар тогтоожээ.
Захирамжийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг /хороо/-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газрууд, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд дагаж мөрдөх юм.

Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.