Б.Номин
08 сарын 30, 2025
Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд есдүгээр сарын 1-нээс 08:00-17:00 цаг хүртэл ажиллах хуваарьт шилжинэ.
Ингэснээр дүүргүүдийн “Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв”-ийн ажиллах хуваарьт өөрчлөлт орох юм.
Нэгдсэн төвүүд 632 нэр төрлийн үйлчилгээг есөн дүүргийн болон орон нутгийн иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчилгээ үзүүлдэг зургаан салбартай. Үүнд:
Баянзүрх дүүрэг, Дүнжингарав салбар /7575-1200/
Сонгинохайрхан дүүрэг, Драгон салбар /7577-1200/
Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу салбар /7510-1200/
Хан-Уул дүүрэг, Мишээл салбар /7585-1200/
Баянгол салбар /7505-1200/
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төв салбар /7585-1300/.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.