УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна. Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Өнөөдрөөс бүх төрлийн хүнсний дэлгүүрүүд 22:00 цагт хаана. Ресторанууд 00:00 цаг хүртэл ажиллана” гэдгийг мэдэгдлээ.

Түүнчлэн тавдугаар сарын 22-ноос эхлэн доор дурдах есөн томоохон зах худалдааны төв ажиллах бөгөөд УОК-оос гаргасан холбогдох шийдвэр буюу коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх түр журам, тусгай нөхцөл шаардлагыг биелүүлэх ёстой.

Тавдугаар сарын 22-ноос үйл ажиллагаагаа явуулж эхлэх зах, худалдааны төвүүд:

  1. Хархорин,
  2. Шинэ Сандэй, 
  3. Нарантуул,
  4. Дүнжингарав,
  5. Сандэй плаза
  6. Шөнийн зах,
  7. Содон бөмбөгөр,
  8. Алтжин бөмбөгөр,
  9. Бөмбөгөр худалдааны төв