Нийслэлийн есөн дүүрэгт ногоон байгууламжийн цогц сургалт хийлээ

Peak.mn
01 сарын 28, 2022

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ногоон байгууламжийн цогц сургалтыг нийслэлийн есөн дүүргийн холбогдох байгууллагуудад зохион байгууллаа. Тодруулбал, тус сургалтыг нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын мэргэжлийн, мэргэшсэн инженерүүдээс бүрдсэн баг нэгдүгээр сарын 12-25-нд цахим, танхимын хэлбэрийг хослуулан, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулсан юм.

Дүүргүүдийн ЗДТГ-тай хамтарсан тус сургалтаар модны үр, тарьц суулгац бэлдэх, мод үржүүлгийн газар байгуулах, модыг зөв тарьж, арчлан ургуулах тухай болон цэцэг, зүлэг тарих, ногоон байгууламж бүтээх, цэцэрлэгт хүрээлэн бий болгох төлөвлөлт, ногоон байгууламжийн дөрвөн улирлын арчилгаа зэрэг цогц мэдлэг мэдээллийг холбогдох албан хаагчдад олголоо. 

Холбоотой сэдвүүд

хот2022 эко

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.