Элон Маск нийгмийн сүлжээний хамгийн их хэрэглэгчидтэй платформын нэг Твиттер компанийг худалдан авах маргаан зургаан сар үргэлжилсний эцэст өчигдөр эцэслэгдлээ. 

АНУ-ын Делавэр мужийн шүүх Элон Маскийг Твиттер компанийн хувьцааг худалдан авах ёстой гэж үзсэнээр тэрбээр албан ёсоор Твиттерийг эзэмших болов. 

Уг явдлын дараа Элон Маск тус компанийн гүйцэтгэх захирал Параг Агравал, санхүү хариуцсан захирал Нед Сегал, хууль эрх зүй, бодлогын газрын дарга Вижая Гадде нарыг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд цаашид ч ажлын байрыг цөөлөхөө мэдэгджээ. Тус компани 7500 гаруй ажилчинтай бөгөөд Элоны энэхүү мэдэгдэл ажилчдын дунд ойлгомжгүй байдал, түгшүүр үүсгэж байгааг Reuters онцолжээ.

Мөн Твиттерын өдөр тутмын үйл ажиллагааг хэн хариуцаж ажиллах нь тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж: Reuters