Өчигдөр Өмнөд Солонгосын үйлдвэрчний эвлэлийн 80 мянга гаруй ажилчид эсэргүүцэл илэрхийлэн ажил хаялаа. Жагсагчид ээлжийн болон үндсэн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажиллах нөхцлийг сайжруулах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхийг засгийн газраас шаардаж байгаа юм.

Уг жагсаалд тус улсын 13 хотын үйлдвэрчний эвлэлийн гишүүд нэгдээд буй. Тэд Squid game цувралын улаан өнгийн хувцасаар жигдрэн жагсжээ. Ажилтнууд ийнхүү хувцасласан нь өнөөгийн нөхцөл байдал уг кинотой дүйхээр хэцүү байгаа гэсэн санаагаа илэрхийлэхийг хүссэн байна.

Зөвхөн Сөүл хотод л гэхэд 27 мянган хүн цугларч эсэргүүцлээ илэрхийлжээ. Хүмүүс нэмэгдсээр байсан тул жагсагчдыг хянах хашлага, хана барихаар 12 мянга орчим ажилчин хөлсөлжээ.

Channel News Asia-ийн агетлагийн дарга, сэтгүүлч Лим Юн Сук твиттер хуудсандаа “Эдгээр ажилтнууд яг л Squid Gаme киноны дүрүүд шиг амьдралаа залгуулах гэж тэмцэж байна” хэмээн ярьсан байна.


Эх сурвалж: The Straits Times