Анне Франк охиныг нацистуудад барьж өгсөн урвагч 77 жилийн дараа илчлэгдэв

Л.Дэлгэрмаа
01 сарын 20, 2022

Гитлерийн дарангуйллын үед гэр бүлийн хамтаар 2 жилийг нуувчинд өнгөрүүлж, харамсалтайгаар баригдан 1945 онд 15 насандаа нацистуудын хорих лагерьт амиа алдсан Анне Франкийн түүхийг мэдэхгүй хүн ховор. 

Нуувчид байх хугацаандаа бичсэн түүний өдрийн тэмдэглэл ном болон хэвлэгдэж, дэлхий дахинаа хамгийн өндөр борлуулалттай номын тоонд тооцогддог билээ. 

Саяхан Анне Франк болон гэр бүлийнхнийг нь нацистуудад барьж өгсөн хүн хэн байсныг мөрдөн шалгах ажиллагаагаар олж тогтоожээ.

77 жилийн өмнө болсон уг хэргийг Амстердам хотод амьдарч асан Арнолд ван дэн Берг гэх еврей эр үйлдсэн гэж "Холбооны тагнуулын төвийн ажилтныг багтаасан мөрдөн шалгах баг"-ийн дүгнэлт гарчээ. 

Тэд Арнолд ван дэн Бергийг өөрийн амиа аврахын тулд Аннегийн гэр бүлийг золиосолсон гэж үзэж буй.

Арнолд ван дэн Бергийн хувьд тухайн үед еврейчүүдийн бүсэд нацистын үзэл суртлыг хэрэгжүүлэн мөрдүүлдэг хүн байсан аж. 1943 онд зөвлөлийг албадан тарааж, гишүүдийг нь хорих лагерьт хүргэжээ. Харин Арнолд гишүүдийн хамтаар хорих лагерьт хүргэгдээгүй төдийгүй Амстердам хотод амар тайван амьдарч байсан гэнэ. 

Нотлох баримтаар Еврейчүүдийн зөвлөлийн нэг гишүүн нацистуудыг мэдээллээр хангаж байсан нь тодорхой болсон юм. Иймд мөрдөн шалгах багийнхан Арнолд өөрийгөө болон эхнэрээ аврахын тулд нацистуудыг мэдээллээр хангаж байсан гэж тайлбарлажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлсэн өөр нэг мэдээлэл нь Анне Франкийн эцэг Отто Франк Арнолдыг урвагч гэдгийг мэдэж байсан байна. 

Түүнчлэн Отто Франк түүнийг Арнолдыг илчлэх нь ямар ч үр дүнгүй, харин ч асуудлыг хүндрүүлэх байсан гэж таамаглаад байна. 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.