YouTube-д нийтлэгдсэн бичлэгний “dislike”-ний тоог үзэгчдэд харуулдаггүй боллоо.

Ингэснээр хэчнээн хүн бичлэг дээр нь dislike дарсныг зөвхөн нийтлэгч өөрөө л харах боломжтой болж байгаа юм.

Яагаад ийм шийдвэр гаргасан талаараа YouTube компанийн зүгээс:

"Хэн нэгний оюуны бүтээл, бичлэгийг хорлох гэж бүлэг хүмүүс санаатайгаар “dislike” товчийг дардаг. Энэ нь олон нийтийн тухайн бүтээл, бичлэгийг үзэх сэтгэл зүйд нөлөөлж, даган дуурайх сэдэл төрүүлдэг. Үүнийг энэ оны эхээр хийсэн туршилтаар тогтоосон. 

Сонирхолтой нь dislike-ийн тоог нууснаас хойш youtube-т хэрэглэгчдийн дунд dislike дарах үйлдлийн тоо багасчээ. 

Тиймээс шинээр суваг нээсэн хүмүүсийг мохоох, урмыг нь хугалах нэг хүчин зүйл алга болж,хэрэглэгчдэд  илүү таатай платформ болно гэж Youtube компани үзэж байгаа ажээ.