Бидний хамгийн эрхэм хүн, хайрт аав, халамжит хань, Монголын сэтгүүл зүйн салбарын нэгэн үеийн томоохон төлөөлөл, “iToim” агентлагийн үүсгэн байгуулагч, МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаяр 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, нөхөж баршгүй гарз бидэнд тохиолдсон билээ. 

Манай гэр бүлд тохиолдсон энэ хүнд уй гашууг бидэнтэй хуваалцаж, гүн эмгэнэл илэрхийлж, хандив өргөсөн, сэтгэл санаа болон бусад бүх зүйлд дэмжлэг туслалцаа үзүүлж, талийгаачийн хойдын буяны ажлыг зохион байгуулахад оролцсон элэг нэгт ах дүүс, төрөл төрөгсөд болон үе үеийн хамтран зүтгэгч сэтгүүлч нөхөд, анд нөхөд, ангийн найзууд, аж ахуйн нэгж, байгууллагуудад гүн талархал илэрхийлье.

Талийгаачтай хамтран ажиллаж байсан  “iToim” агентлагийн хамт олон, "Үндэсний шуудан" сонины үе үеийн хамт олон, МҮОНТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүд, МАН-ын Удирдах зөвлөл, Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын зарим гишүүн, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын Медиа Корпораци, News агентлаг, Mining Insight сэтгүүл тэргүүтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархсанаа илэрхийлье.

Мөн буяны ажлыг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн МИАТ компани, Нийслэлийн Улаанбаатар чуулга, UBCab компанийн хамт олон, Хилийн цэргийн үлээвэр, найрал хөгжимчдөд баярлаж, талархсанаа уламжилж байна.

Талийгаачийн сэтгүүл зүйн салбарт үлдээсэн зам мөр, бүтээсэн үйл хэргийг үзэг нэгт нөхөд нь үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Г.Отгонбаяр агсны гэр бүл, үр хүүхдүүд