Миний хөрш Тоторо, Хаулын явдаг цайз зэрэг анимейшн бүтээлээрээ алдартай Японы “Ghibli” студийн паркын нээлт энэ сарын 1-ны өдөр болжээ. 

“Ghibli”  анимейшн  парк нь Нагоя хотын ойролцоо Нагакуте хотын цэцэрлэгт хүрээлэнд байрлаж байгаа бөгөөд улсын нийслэл Токиогоос гурван цаг явж хүрэх гэнэ. 

Парк нь дотроо таван хэсэгтэй бөгөөд эхний удаад "Me Neighbor Totoro", "Spirited Away" анимейшнуудын хэсэг нээлтээ хийжээ. “Ghibli” студийн үүсгэн байгуулагч найруулагч Хаяо Мияазаки паркийн зохион байгуулалт, дүрүүдийн бодит хувилбар бүтээх ажлыг ахлан ажилласан байна.

Паркийн үлдсэн хэсгийг ирэх онд багтаан нээхээр төлөвлөж байгаа бөгөөд гадаадын жуулчдыг ирэх оны 1 сараас хүлээн авах ажээ.