Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбооноос “Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн бага хурал, үзэсгэлэнг зургаа дахь удаагаа 2022 оны 10 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотноо Миллениум Плаза зочид буудалд өндөр хэмжээнд зохион байгуулах гэж байна. 

Хоёр жилд нэг удаа зохион байгуулж ирсэн “Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн бага хурал, үзэсгэлэн нь өнөө жил "Эрдэс баялгаас Эдийн засгийн хөгжилд" уриан дор болох юм.


Тус хуралд эрдэс боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, Төр засгийн байгууллагууд, Эрдэмтэн судлаачид, Их дээд сургуулиуд, ханган нийлүүлэгчид, лабораториуд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын төлөөллүүд оролцож салбарын техник, технологийн шинэчлэл, баяжуулах үйлдвэрүүдийн сайн туршлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, туршилт судалгааны ажлын үр дүн, хууль эрхзүй, татвар зэрэг эрдэс боловсруулалтын салбарын асуудлаа хамтдаа хэлэлцэнэ.

“Эрдэс боловсруулалт-2022” хурлын ерөнхий зохион байгуулагчаар Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын холбоо, дэмжигч байгууллагаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар ажиллаж байна. 

Энэхүү ашигт малтмалын баяжуулалт, боловсруулалтын олон улсын онол практикийн бага хурал, үзэсгэлэн нь Монгол Улсын эрдэс боловсруулалтын салбарт хийгдэж буй техник технологийн тасралтгүй сайжруулалт, туршилт судалгааны үр дүнг танилцуулах, тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа хэлэлцэж бодит байдалд нийцсэн шийдвэр зөвлөмжүүдийг гаргах, төр засаг, шийдвэр гаргагчдад уламжлах, улмаар хууль эрх зүйн орчныг улам сайжруулах зорилгын хүрээнд зохион байгуулагдаж ирсэн билээ.