Хүмүүс өвдөх үед аль нэг эрхтэн өвчилжээ гэж бодохоос биш эрдсийн дутагдалд орсон гэж таамагладаггүй. Эрдэс бодис, бодисын зөв хэрэглээний талаар Dr.CHINGUN'S HAIR & VITAMIN CLINIC эмнэлгийн их эмч, нийгмийн эрүүл мэндийн магистр Б.Өлзийхишигтэй ярилцлаа. 

-Шинжилгээнээс үзэхэд монголчууд голдуу ямар төрлийн эрдэс, амин дэмийн дутагдалтай гардаг вэ? 

-Хаана амьдарч байгаагаас хамаараад хүмүүсийн эрдэс, амин дэмийн түвшин өөр өөр байна. Голдуу витамин D, E, Omega, Omega 3 зэрэг амин дэмийн дутагдалтай гарч байна.

Эдгээр амин дэмийн эх үүсвэр нь загас, далайн гаралтай бүтээгдэхүүн. Монголчуудын хэрэглээнээс хамаарч дутагдаж байгаа юм.

Гэхдээ далайн гаралтай бүтээгдэхүүн иддэггүй ч чацарганы, оливын тос хэрэглэдэг хүмүүст Omega 6, Omega 9 хэвийн түвшинд байдаг нь анзаарагддаг.

-Ковид туссан хүмүүсийн шинжилгээг үзэхэд ямар төрлийн амин дэмийн дутагдалд орсон байдаг вэ?

Сүүлийн хоёр жил Монголд гэлтгүй дэлхий нийтээрээ хөл хорионд орж, агаар салхинд гарч, нар харах нь багаслаа шүү дээ.  Сүүлийн үед шинжилгээ өгсөн хүмүүсийн ихэнх нь D амин дэмийн дутагдалтай гарч байна.

Өмнө нь D витаминыг зуны улиралд нарнаас авчихдаг байсан учраас нэмэлтээр хэрэглэхийг зөвлөдөггүй байлаа. Харин одоо урьдчилсан сэргийлэх тунгаар бүтэн жилийн турш уухыг зөвлөж байна шүү дээ.


-Ковидоор өвчилж, эдгэрсэн хүмүүсийн дархлаа огцом унаж байгаа. Халдвар аваад эдгэсэн хүмүүст ямар амин дэм уухыг зөвлөх вэ?

-Дархлаагаа дэмжих нь хамгийн чухал. Нэгэнт сульдчихсан биеэ тордохын тулд шим тэжээлтэй хоол хүнсээ идэж, дасгал хөдөлгөөндөө анхаарах ёстой. Мартаж болохгүй хамгийн чухал зүйл бол амин дэмийн хэрэглээ.

Ковидын халдварын дараа цус ихээхэн өтгөрч байна. Иймээс цусаа шингэлэхийн тулд витамин С хэрэглэх шаардлагатай. 

Хүмүүс витамин С-г зөвхөн дархлаа дэмждэг л гэж мэддэг. Үнэндээ хавдрын эсийг дарангуйлдаг ач тустай амин дэм гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. 


-Эмийн сангуудаар амин дэмийг замбараагүй хэрэглэснээс болж эрүүл мэндээрээ хохирч байна гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ үнэн үү?

-Зарим төрлийн амин дэм, эрдэс бодисыг хэрэглэхдээ илүү хянамгай хандмаар байна. Заавал шинжилгээ өгч, яг л дутагдсан амин дэмээ уух хэрэгтэй.

Тухайлбал тосонд уусдаг А, Е, D, K амин дэмийг зохих тунгаар л уух ёстой. Тунг нь хэтрүүлбэл элэг задалж, хүний биед шингээж чаддаггүй. Үүнээс болоод элгээ гэмтээж эхэлдэг гэдгийг хүмүүс мэддэггүй.

Монголчуудын ихэнх нь Д амин дэмийн дутагдалтай. Гэхдээ хүн болгон дутагдалтай гэсэн үг биш. Манайхан аман сургаар дутагдсан байх гээд л аваад уучихдаг. Д илүүдвэл дутагдсан шигээ сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг заавал анхаарч мэдэх ёстой.


-Амин дэм, эрдэс бодисыг илүүдсэн тохиолдолд яах вэ?

-Илүүдчихвэл үүнийг багасгадаг зүйл гэж байхгүй. Илүүдэх нь дутагдсантайгаа ижилхэн сөрөг үр дагавартай. Яг үнэндээ амин дэмийн дутагдлаа өвчин гэж эндүүрдэг тохиолдол олон байна. 

Байсхийгээд л санаа алдах,толгой өвдөх, нүдний дээд зовхи татах, амархан ядрах, сэтгэл санаа тавгүй болох зэрэг олон шинж тэмдгийн цаана эрдэс бодисын дутагдал гэж зүйл байгааг иргэд мэддэггүй. 

Тийм учраас л иргэдийг өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө заавал шинжилгээ өгч байж, амин дэмээ уухыг зөвлөдөг.

Жишээ нь витамин А гэхэд нүдний хараанд эерэг нөлөөтэй. Бас шархны сорви эдгэрэлт, арьсны нөхөн төлжилтөд онцгой сайн. Гэхдээ илүүдвэл арьс загатнах, цус шингэрэх зэрэг сөрөг үр дагавартай. 

Кальци ясны бэхжилт, үс хумсны ургалтад сайн нөлөөтэй. Мөн л ихэдвэл бөөрний чулуу, шохойжилт үүсгэнэ. Улмаар яс хэврэгших,  цусны даралт ихсэх зэргээр эрхтэн тогтолцоонд сөргөөр нөлөөлдөг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.


-Сүүлийн үеийн эцэг эхчүүд хүүхдэдээ өсөлтийн амин дэмийн нэмэлтээр уулгах болсон. Энэ ер нь зөв ойлголт уу?

-Эцэг эхчүүд хүүхдийнхээ биеийн өсөлтөд анхаарч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ анхаарч байна гээд мөн л дутагдаагүй амин дэмийг нь өгч, өсөлтийг нь зогсоосон тохиолдол ч шинжилгээгээр гарсан. Жишээ нь хүүхдэд кальци дутагдаагүй байхад нь хэзээ нэмэлтээр уулгаж болдоггүй.

Амин дэм илүүдэхээрээ дутагдсан шигээ үйлчилгээ үзүүлдэг. Хэрвээ кальци илүүдвэл хүүхдийн өсөлтийг зогсоох ч аюултай.

Тиймээс л шинжилгээнд хамрагдаж, чухам ямар эрдэс бодис, амин дэм дутагдаж байгааг мэдсэн цагт тохирсон тунгаар уулгах нь л хамгийн зөв арга юм. 



-Жингээ хасахын тулд эм, бэлдмэл хэрэглэдэг. Энэ төрлийн эм бэлдмэл хэрэглэвэл эрдэс, амин дэм алдагдах уу?

-Тураах бэлдмэл хэрэглэнэ гэдэг хоолны дуршил буурч, хоол тэжээлээс авах амин дэмээ алдана гэсэн үг. Тэр хэрээрээ ядарч, сульдаж, дархлаа суларч, өвчинд өртөмтгий болдог. 

Тураах бэлдмэл хүний биед ороод маш удаан задардаг. Бас элгэнд маш их ачаалал өгч, элэгний эд эсийг гэмтээдэг.


- Хүмүүс амин дэм уухдаа гаргадаг нийтлэг алдааг дурдвал?

-D витаминыг гэхэд хаа хамаагүй цагаар уух гээд байдаг. Нарны гэрлийн тусламжтайгаар хүний биед нийлэгждэг учраас өдөр 11-12 цагийн үед уух тохиромжтой. Үүнээс хойш уувал хүний биед ашиг тусгүй гэсэн үг.

B-ийн төрлийн витаминууд усанд уусдаг тул биеэс хурдан гадагшилдаг. Тиймээс энэ төрлийн витаминыг өдөр тутамдаа хэрэглэж байхад илүүдэхгүй.


-Хүмүүс ямар буруу ойлголтоосоо болж эрүүл мэндээ хохироодог вэ?

-Эрүүл хооллож байна гээд жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэж, талх нарийн боов, өөх тос, илчлэгтэй хүнсийг шууд багасгадаг тал бий. Энэ маш буруу. Тэр хэрээрээ эрхтэн тогтолцоо хямарч, өвчинд өртөмтгий болгож эхэлдэг. 

Нүүрс ус, өөх тостой, халуун ногоо гээд ямар ч хүнсийг хүн тэнцвэртэй л хэрэглэх учиртай. Ингэснээр хүний бие уг нэгдлийг таньж, биеэ дасгаж, эсэргүүцэх чадвартай болно гэсэн үг. 

Аливаа зүйлийн тэнцвэрт байдлыг хангах нь л чухал. 


-Хүний биеийн эрдэс, бодисуудын тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг хамгийн буруу хэв маягуудыг нэрлэхгүй юу?

Тамхи татах: Тамхи татдаг хүний биед хортой нэгдэл үүсч хүнд металлын хордлогод ордог. Түүнээсээ болж ядарч сульдах шинж тэмдэг илэрдэг. Хүнд металын хордлогод хэтэрвэл амь насанд ч заналхийлдэг. Бүх өвчний эрсдэлт хүчин зүйл тамхи шүү дээ.

Ажлын ачаалал, стресс: Стрессдэх үед стрессийн уургууд бодисын солилцоонд нийлэгждэг. Үүний улмаас бодисын солилцоо удааширч, эрдэс бодисоо задлах процесс удааширдаг. 

Буруу хооллох: Лаазалсан, даршилсан бэлэн бүтээгдэхүүн, хөлдөөсөн хүнс хүний биед ямар ч шим тэжээл өгдөггүй. Удаан хугацаанд буруу хооллоход хүн шим тэжээлээрээ авах ёстой эрдэс, амин дэмийн дутагдалд ордог. 

Дур мэдэж өөрсдөдөө эмчилгээ хийдэг: Монголчууд бид нэгнээсээ биед сайн гэж сонссон бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж, нэгэндээ зөвлөх дуртай. 

Таны биед чухам ямар амин дутагдаж байгаагаа мэдээгүй тохиолдолд эрдсийн илүүдэлд орох эрсдэлтэй. 


-Заавал савласан нэмэлт эрдэс, витамин уулгүйгээр хоолоороо бүрэн нөхөх боломжтой юу?

-Бололгүй яахав. Шинэ хүнс, ногоогоор хоолыг хийсэн даруйдаа идвэл нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх ямар ч шаардлагагүй. Хоолыг бэлэн болсноос хойш нь хоёр цаг байлгахад л шим тэжээл нь буурч, нян үржиж байдаг. 

Мөн Монгол хүмүүс янз бүрийн дэглэм барихаас илүүтэй уламжлалт хоол хүнсээ түлхүү хэрэглэвэл зохилтой. Бид махны хэрэглээ өндөртэй хүмүүс. Бидний бие физиологи махнаас ирж буй их хэмжээний төмрийг хүлээж аваад, зарцуулаад сурчихсан байдаг тул идэхэд ямар ч асуудалгүй. 


-Сүүлийн үед ашигтай бактери, пробиотокуудыг ихээр хэрэглэх болсон. Энэ нь ямар үр нөлөөтэй вэ? Ер нь эрүүл хүн нэмэлтээр уух шаардлага байдаг уу?:

-Хүний биед ямар ч хор нөлөөгүй учир хэрэглэж болно. Хүний биеийн ашигтай бактерийн тоо антибиотик эмчилгээ хийлгэх, халдвар авахад буурч байдаг. 

Тиймээс нэмэлтээр ашигтай бактери хэрэглэвэл дархлалын системийг дэмжиж, өтгөн хаталтаас сэргийлж байдаг.

Тухайлбал хүний өтгөн хатна гэдэг тодорхой хэмжээнд эрдсийн илүүдэл биед хуримтлагдсаныг илтгэдэг. Тиймээс ашигтай бактериа хэвийн хэмжээнд байлгаж, өтгөн хаталтаас сэргийлж байх нь тустай. 

Салбар 1: Dr.CHINGUN'S HAIR & VITAMIN CLINIC

Утас: 7742-5555

Хаяг: ХУД, Зайсангийн гудамж, Зайсангийн гүүрний баруун талд TOKYO TOWER 2 давхарт