Хонь

Энэ долоо хоногт эерэг сар хонины ордыг ивээлдээ авах тул таны дотоод энерги ундарч, эрч хүч дүүрэн байх учиртай. Ах дүү, хамаатан садны хооронд үүссэн эд хөрөнгийн маргаантай асуудал шийдэгдэнэ. Таны зорилго мөрөөдөл тодорч, анхаарал төвлөрөх чадвар нэмэгдэнэ гэдгийг од эрхэс зөвлөж байна. 

Долоо хоногийн дундуур сэтгэл тавгүйрүүлсэн зүйлс тохиолдох нь. Энэ үед хэрэгцээгүй зүйлд мөнгөө  үрж магадгүй байна. Эрсдэлтэй салбарт болоод бизнест хөрөнгө оруулахаас түр зайлсхий. 


Үхэр


Эргэн тойрныхон, ажлын хамт олныхоо хүндлэлийг хүлээсэн сайхан долоо хоног үхрийн ордыг хүлээж байна. Ямар ч асуудлыг эелдэг харилцаа, зөв хандлагынхаа ачаар шийдэж болдгийг од эрхэс сануулж байна. Орлогын шинэ эх үүсвэр нээгдэх, өрөө авах зэргээр ашиг орлого арвин байх нь ээ. 

Гэртээ засвар хийх, шинэчлэхээс мөнгө бүү харамлаарай. Долоо хоногийн дундаас ажлын ачаалал ихсэж, завгүй өдрүүд үргэлжлэх төлөвтэй. Гарааны бизнесүүд хөрөнгө оруулалт татсан сайхан долоо хоног байх нь ээ. 


Ихэр

Гараг эрхсийн давхцал ихрийн ордныхонд хайр ивээлээ харамгүй өгнө. Ажил болоод гэр бүлтэйгээ өнгөрүүлж буй цаг хугацаа бүр  эерэг энергиэр дүүрэн байх нь ээ. Ажлын ачааллаас үүдэн стресс бухимдалд өртөх хэдий ч таны дотоод хүч асуудлыг давж гарахад туслах учиртай. 

Гэрлэсэн хосуудын харилцаагаа хэрүүл маргаанаар сэвтээхгүй, эвтэй байвал гэр бүлийн уур амьсгал аз жаргалаар бялхана. Долоо хоногийн сүүлээр хүүхдийнхээ хичээл сурлага, эрүүл мэндийн байдалд онцгой анхаарал хандуулаарай. 


Мэлхий

Долоо хоногийн эхээр сөрөг сар нөлөөлж, сэтгэлийг таны тавгүй болгож мэдэх юм. Хангалттай нойр авч чадахгүй байснаас үүдэн уур уцаартай болох, анхаарал төвлөрөл муудах зэргээр сөрөг нөлөө гарах юм. Энэ тухгүй байдал таны ажилд ч, хувийн амьдралд ч нөлөөлнө. 

Долоо хоногийн дундаа дотоод хүч тань сэлбэгдэж, таны оюун санаа амар амгалан, биеийн зовуурьгүй болох нь ээ. Ажилдаа төвлөрч, үр бүтээлтэй ажиллахад хамт олон тань ихээхэн тус хүргэх болно. Оюутан сурагчдад ээлтэй байх учиртай. 


Арслан

 


Долоо хоногийн эхээр эерэг сар аз жаргалыг түгээж, арслангийн ордныхонд жаргалтай долоо хоног болох нь ээ. Санхүүгийн хувьд тун ашигтай долоо хоног байх болно. Өнгөрсөн хугацаанд хийсэн хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгнө. 

Ажилдаа ахиц гаргаж, тушаал дэвших таатай мэдээ хүлээн авах нь ээ. Гэвч долоо хоногийн дундаас нөхцөл байдал өөрчлөгдөж, эргэлзээтэй сонголтууд олон гарч ирэх нь. Ямар хэцүү шийдвэр байсан ч дотоод зөн совингоо дагаж, өөртэйгөө ярилцаарай. 


Охин

 

Ажлын ачаалал ихтэй завгүй өдрүүд охины ордыг хүлээж байна. Мэргэжил, карьерын талбарт томоохон шийдвэр гаргах шаардлагатай тулгарах нь ээ. Хувь заяа таны таныг зөв зам руу чиглүүлэх тул эргэлзэх зүйлгүй сонголтоо хийгээрэй. 

Эцэг эхийг таны “ороосон” эрүүл мэндийн асуудал, өвчин хууч эдгэнэ. Эргэн тойрныхон таны таныг цаг ямарт дэмжиж байх тул өөртөө итгэх итгэл нэмэгдэж, ямар ч саадыг төвөггүй даван гарах учиртай. Долоо хоногийн санхүүгийн байдал хэвийн, тогтвортой байх нь. 


Жинлүүр

Өнгөрсөн долоо хоногийн уур бухимдал, хэрүүл маргаан арилж, та цоо шинэ долоо хоногийг угтах болно. Танилын хүрээгээ тэлэх үйл ажиллагаа, уулзалтуудад цааргалалгүй оролцохыг од эрхэс зөвлөж байна. Ганц бие залуус өөрийн хүрээлэл дундаас хайрлах хүнээ олно.

Долоо хоногийн сүүлээр өмнө нь хийсэн хөрөнгө оруулалтууд үр ашгаа өгч эхэлнэ. Энэ нь хувийн болоод гэр бүлийн санхүүд дэмжлэг өгч, хадгаламжаа өсгөх сайхан боломжийг нээх нь ээ. 


Хилэнц

Хилэнцүүд долоо хоногийг таатай угтахгүй нь бололтой. Дотоод хүч шавхагдаж, аливаа асуудлын өмнө хүчин мөхөстөж буй мэт мэдрэмж төрөх нь. Энэ үед шийдвэр гаргахдаа маш нухацтай бодож, эргэн тойрноосоо зөвлөгөө аваарай. 

Эс бөгөөс гэр бүл болоод ажил карьерийн талбарт сөрөг нөлөө үүсэж болзошгүй. Жолоо барихдаа хурд хэтрүүлэхээс зайлсхий, анхаарал болгоомжоо бүү сулруул. Долоо хоногийн сүүлээр гэр бүлдээ цаг гаргаж, ахмадууд дээрээ зочлоорой. 


Нум

Нумын ордныхон аз жаргалтай долоо хоногийг угтана. Ялангуяа гэр бүлийн харилцаа бэхжиж, халуун дулаан, эерэг энергиэр бялхах нигууртай. Бизнесүүд амжилттай ажиллаж, шинэ гэрээ үзэглэх нь ээ. Ах дүүгийн хоорондын, маргаантай асуудал шийдэгдэнэ. 

Долоо хоногийн дундуур төсөл хөтөлбөрүүд шалтгаангүй зогсож, санхүүгийн алдагдал хүлээж мэдэх юм. Яаран шийдвэр гаргахаасаа өмнө нөхцөл байдлыг сайтар тунгааж, хүлээцтэй хандахыг од эрхэс зөвлөж байна. 


Матар

Матрын ордныхон аз жаргал дүүрэн, эерэг долоо хоногийн угтах учиртай. Өнгөрсөн хугацаанд сэтгэлийг тань зовоосон эрүүл мэндийн асуудал шийдэгдэнэ. Дарга, удирдлагууд тань таны ажлын гүйцэтгэл, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, тушаал дэвших боломж олгох нь ээ. 

Энэ долоо хоногт та өрсөлдөгч, дайснуудаасаа нэг алхмаар өрсөж, боломжийг атгах болно. Бүтээл сэтгэлгээг тань хөглөдөг дуу хөгжим, урлагийн бүтээлд мөнгө харамлаад хэрэггүй. 


 Хумх

Энэ долоо хоног эерэг сар хумхын ордныхонд ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, зорилгодоо төвлөрөх боломжийг олгоно. Мөн өөр өөрийгөө уудалж ярилцсан, дотоод хүчээ тэтгэсэн өдрүүд байх учиртай. Санхүүгийн хувьд тогтворгүй долоо хоног байна. 

Ялангуяа эрсдэлтэй салбарт хийсэн хөрөнгө оруулалт хийхээс зайлсхий. Долоо хоногийн сүүлээр хүүхдийн эрүүл мэндийн асуудал сэтгэлийг тань зовоож мэднэ. Бусадтай харилцахдаа үгээ хянаж, уур уцаараа барихыг зөвлөе. 


Загас

Долоо хоногийн эхний өдрүүд сөрөг сарны нөлөөн дор байх тул гуниг гутрал, ганцаардалтай нүүр тулах нь ээ. Тэвчээрийг тань шалгасан олон сорилтууд энэ долоо хоногт тохиолдоно. Ажил болоод амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаа мэт сөрөг сэтгэгдэл таныг хүрээлж болзошгүй. 

Өөрийнхөө болон эцэг эхийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулаарай.  Долоо хоногийн дундаас нөхцөл байдал өөрчлөгдөж, эерэг сар таныг ивээлдээ авах учиртай.