Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Хөдөлмөрийн сайд Элизабет Борныг шинэ ерөнхий сайдаар томилсон байна.  

Елисейн ордонд болсон тангараг өргөх ёслолын үеэр шинэхэн ерөнхий сайд "Мөрөөдлөө дага. Нийгэмд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийн төлөөх тэмцэлд юу ч саад болохгүй” хэмээн хэлжээ. 

Тэрбээр 61 настай бөгөөд Макроныг 2017 онд ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш нэг баг болон ажиллаж байгаа юм.

Түүнээс өмнө энэхүү албан тушаалыг Эдит Крессон хашиж байжээ.

Элизабет Борн өмнө нь Байгаль орчин, зам тээвэр, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан. Мөн Зам тээвэр, Экологийн шилжилтийн яаманд ч сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрч юм.