Эрик Эйн Маркес гэх залуу 2008-2013 онуудад интэрнэтэд 8.5 сая гаруй хүүхдийн  порнографик зураг, бичлэгүүдийг байршуулжээ. 

Тэрбээр энэ хугацаанд хүүхдийг тамлан зовоож, хүчирхийлж буй зураг, бичлэгүүдийг зарж 3.6 сая ам.долларын ашиг олсон байна. 

Түүний вэбсайт руу дурын хүн өөрийн нэр, хаягаа нууцлан нэвтэрдэг байсан аж.

Түүнийг 2013 онд Ирланд улсад баривчилж, энэ сард АНУ-ын шүүхээс 27 жилийн ял оноолоо. Тэрбээр Ирланд, АНУ хоёр улсын иргэншилтэй бөгөөд баривчлагдсанаа хойш найман жилийн дараа ял сонсож буй нь энэ ажээ. 

Маркесын өмгөөлөгч түүний ялыг 7 жилээр буруулах хүсэлт гаргасан юм. Мэриландын шүүгч Теодор Чуанг өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авалгүй, Маркесын ялыг хэвээр үлдээжээ.