Цар тахлын үед эрүүл мэндийн салбарын ажилчдын ачаалал хамгийн их нэмэгдсэн. Эмч эмнэлгийн ажилчдын цалингийн хэмжээ бага, ачаалал их, илүү цагийн мөнгө тооцдоггүй зэрэг хүндрэл тулгарсан гэдгийг үйлдвэрчний хорооноос нь мэдээллэж байв. 

Ийнхүү Эрүүл мэндийн яамны сайдад цалин нэмүүлэх хүсэлтээ илгээсэн билээ. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамны зүгээс цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй төрийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаа дэмжих зорилгоор 2021 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж урамшууллын зардлыг батлуулсан. 

Тухайлбал,

  • Улаан бүсэд ажиллаж байгаа 13000 эмч, эмнэлгийн ажилтнуудад нэг удаа 2 сая төгрөгийн тэтгэмж олгох,

  • Улаан бүсэд ажиллаагүй 19.5 мянган эрүүл мэндийн салбарын ажилтнуудад нэг удаа 1 сая төгрөг олгохоор тусгасан юм.

Тэгвэл уг нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгох ажил эхэлжээ. Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболдын мэдээлснээр тус бүр 1 сая төгрөг олгохоор шийдвэрлэн төсвийн хуваарийн дагуу эхний санхүүжилтээс эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлсэн байна.