Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг жингийн шөвгийн 16-д зодоглосон М.Уранцэцэг Чилийн Мэри Ди Варгас Лейтэй барилдаж гарт нь өчиж цэвэр яллаа. Ингэснээр манай бөх шөвгийн наймд Израилын Шира Ришони барилдахаар боллоо. Тэрээр шөвгийн 16-д Испанийн Жулиа Фигуэроаг боолтоор цэвэр ялсан юм. Жүдо бөхийн барилдааны EDU, TV9, Star телевизүүд шууд дамжуулж байна.