ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ шатахууны компаниудад хийсэн шалгалтынхаа талаар мэдээллээ.

Тэрээр энэ үеэрээ "2020 оны хоёрдугаар сард МХЕГ-аас Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яаманд хандаж зарим ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх хүчингүй болгох нь зүйтэй гэсэн албан шаардлага хүргүүлсэн. Гэвч энэ ажил одоо болтол яаманд хийгдэхгүй байна. Тиймээс бид мөн албан шаардлагыг яаманд хүргүүлж байна.

2018 оноос хойших шалгалтын дүнг нэгтгэж байгаа удахгүй тусгай зөвшөөрлийг нь цуцлах компаниудыг мэдээлнэ" гэв.