М.Анхцэцэг нийлбэр дүнгээр дөрөвдүгээрт бичигдлээ

М.Анхцэцэг сүүлийн оролдлогоороо 147 кг-ыг өргөж чадалгүй нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байранд орлоо.

Харин Хятадын тамирчин алтан медаль хүртэж, Эквадорын тамирчин мөнгөн медаль хүртлээ.



Өмнөх мэдээллүүд:

Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг жингийн "А" хэсэгт М.Анхцэцэг АНУ, Франц, Хятад, Доминикан, Венесуэл, Эквадор, Молдав улсын тамирчидтай өрсөлдөж байна. 


М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн эхний оролдлогоороо 140 кг-ыг өргөсөн ч тооцсонгүй. Харин хоёр дахь оролдлогоороо 142 кг-ыг өргөлөө.

Түлхэлттэй өргөлтийн дараах нийлбэр дүн:

  1. Крисмери Доминга Сантана Пегуэро (Доминикан) - 256 (116-140) кг 
  2. М.Анхцэцэг (Монгол) - 252 (110-142) кг Гаэлл Наяо Кечанк (Франц) - 247 (108-139) кг 
  3. Марта Анн Рожерс (АНУ) - 246 (108-138) кг 
  4. Нарюри Александра Перез Реверон (Венесуэл) - 242 (112-130) кг 
  5. Элена Килчич (Молдав) - 240 (105-135) кг




М.Анхцэцэг сүүлийн оролдлогоороо 112 кг өргөх үедээ техникийн алдаа гаргасан тул тооцсонгүй. Улмаар түүний огцом шахалтыг 110 кг-аар дүгнэлээ. Тэрбээр өмнөх хоёр оролдлогоороо ч мөн 110 кг-ыг өргөсөн юм. Одоогоор Эквадор улсын тамирчин Тамара Яжайра Салазар 113 кг-аар оролдлого нь дуусч тэргүүлж байгаа бол  Венесуэлийн тамирчин Нарюри Александра Перез 112 кг-ыг өргөснөөөр тамирчдын тус тусын оролдлого нь дуусаад байна.


Огцом өргөлтөөр тамирчид дараах байрыг эзэлж байна

  1. Жуюү Ван (Хятад) - 120 кг 
  2. Крисмери Доминга Сантана Пегуэро (Доминикан) - 116 кг 
  3. Тамара Яжайра Салазар (Эквадор) - 113 кг 
  4. Нарюри Александра Перез (Венесуэл) - 112 кг 
  5. М.Анхцэцэг (Монгол) - 110 кг
  6.  Гаэлл Наяо Кечанк (Франц) - 108 кг 
  7. Марта Анн Рожерс (АНУ) - 108 кг 
  8. Элена Килчич (Молдав) - 105

Тамирчид түлхэлтийн төрөлд дахин гурван оролдлого хийснээр эцсийн дүн гарна.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.