Наадмын түрүү бөхөд өгөх Тоёота HIACE маркийн машиныг ЭХЭМҮТ-д өгөхөөр боллоо.


Коронавирусийн халдвар 130,000-ыг давж, өдөрт бүртгэгдэх халдварын тоо мянгаас буухгүй байгаа энэ үед хамгийн их ачаалалтай ажиллаж буй эмч, ажилчдыг машинаар хангахад Тоёота Мотор Корпорац хувь нэмрээ оруулахаар шийджээ.

Уг машин нь 16 хүний суудалтай, тав тухтай бөгөөд орон нутагт эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд найдвартай, аюулгүй, тав тухтай юм бай.

Цар тахлын улмаас Засгийн газраас энэ жилийн наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргаснаар хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харваа зохион байгуулагдахгүй болсон билээ.

Тиймээс наадмын түрүү бөхөд амласан автомашиныг эрүүл мэндийн салбарт өгч байгаа аж.