Баавгайг унтуулгатай буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргав

Төв аймгийн Алтанбулаг сумын Хустайн нурууны Байгалийн цогцолборт газарт баавгай өчигдөр үзэгдсэн дуудлагын дагуу байгаль хамгаалагчид байршлыг нь тогтоон, 23:00 цагийн орчимд баавгайг унтуулга буугаар нойрсуулж, аюулгүй тээвэрлэн суурьшлын бүсээс гаргажээ.


Баавгайг нойрсуулсны дараа нас, биеийн ерөнхий амин үзүүлэлтүүдийг тогтоож, үс, шүлс, цуснаас гурван төрлийн сорьц авч, судалгаа шинжилгээний зориулалтаар хадгалсныг Хустайн БЦГ-ын хамгаалалтын захиргаа мэдээлсэн байна.



Цаашид баавгайг тусгайлан бэлтгэсэн төмөр хайрцгаар аюулгүй тээвэрлэн Хан Хэнтийн нурууны бүсийн байгальд нь буцаан тавихаар төлөвлөж байгааг БОУАӨЯ-ны цахим хуудсанд бичсэн байна.

БОУАӨЯ, Хустайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагч, малын эмч Ж.Гэрэлтуяа, амьтан судлаач, холбогдох мэргэжилтнүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл бүхий 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ.

Холбоотой сэдвүүд

баавгай суурьшлын бүс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.