Л.Дэлгэрмаа
08 сарын 19, 2021
Өчигдөр УИХ-ын дарга Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран Г.Занданшатар МУ-ын Гавьяат тамирчин М.Уранцэцэгт гурван өрөө байрны түлхүүр гардуулсан.
Харин Ц.Цогтбаатарт УИХ-ын гишүүд, Гадаад хэргийн сайд, Эрчим хүчний дэд сайд , нийслэлийн Засаг даргын орлогчид Баянхонгор аймгийн удирдлагууд хамтран гурван өрөө орон сууц бэлэглэсэн билээ.
Мөн Ц.Цогтбаатарын багш Ц.Шийрэвийг 10 сая төгрөгөөр урамшуулж, Баянхонгор нутгаас төрсөн М.Цэрэнлхам, Б.Хонгорзул, Л.Сосорбарам нарын тамирчдадаа тус бүр 5 сая төгрөгөөр урамшуулж, үндэсний үйлдвэрлэгч “НЭГҮН кашмер” компанийн бүтээгдэхүүнээс бэлэг болгон өгсөн юм.
Харин мөнгөн медаль хүртсэн Саид Моллаейд ямар нэг шагнал урамшуулал өгөөгүй байна. Энэ нь түүнд ихэд гомдолтой санагдсан талаар хэвлэлд ярилцлага өгчээ.
Тэрбээр “Бусад тамирчдад олон төрлийн бэлэг бэлэглэсэн мөртлөө надад юу ч өгөөгүйд харамсч байна. Би одоо ч зочид буудалд амьдарч байна. Надад өгсөн машин 2010 оных байсан. Би Монгол Улсын Засгийн газар , Монголын үндэсний олимпийн хороонд гомдож байна” гэж ярьжээ.
Ярилцлагын үеэр тэрбээр "Аса аварга" Д.Дагвадорж өөрт нь гурван өрөө байр бэлэглэнэ гэсэн ч өгөөгүй талаар дурдсан юм .
Анх 2019 онд Саид Моллаейг Монголын иргэншил авах үед л Асашорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан түүнд гурван өрөө байр өгнө гэж амласан. Харамсалтай нь, өдийг хүртэл амлалтдаа хүрээгүй яваа ажээ.
Түүнчлэн Засгийн газраас 60 сая төгрөг олгох, сар бүрийн 3 сая төгрөгийн урамшуулал нь бодитоор олгогдоогүй байгаа гэнэ.
Харин Монгол Улсын Засгийн газраас олимпын медальт тамирчнуудтай албан ёсоор хүлээн авч уулзаагүй байгаа гэж мэдээлсэн бөгөөд дээрх мөнгөн шагналуудыг Ерөнхийлөгч хүлээн авсны дараа олгож эхлэх юм.
Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.189.111] ・ 2021.08.19 Хариулах
LIER ASA
Зочин [103.10.22.101] ・ 2021.08.19 Хариулах
Тэр сар бүр өгдөг 3сая нтр чинь дараа оны 1.1 нээс өгч эхэлдэг гээ биздээ.Тэр хүртэл энэ хүнээ яаж амьдар гэж бгаан болдоо.Орох орон гэр чбхгүй.Монголын төр яагаад ялгавартай хандаад хүлээн авч уулзах ч үгүй бгаан бол.Ийм байвал Монголд хэн хүний өөрийнгүй монголын нэрийг мандуулж зүтгэх вэ дээ.Төр засаг гэж монголд бна уу.Ямар ч чадвар мэдрэмжгүй зг огцор.
Санал болгох
1 А.Энхжаргал: “Бодь даатгал” нь Голомт банк, “Бодь интернэйшнл”-ээс тусдаа, бие даасан компани гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна
2 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна
3 Багийн ойлголтын зөрүү байгууллагыг нь гацаасныг захирлууд анзаардаггүй
4 Тахь, бөхөн, чацарганы шугуй сэргэсэн Хомын талд малчдын орлого ч өсжээ
5 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио