Австрали залуу "Powerball jackpot" сугалаанд 80 сая ам.доллар хожсон нь энэ улсын түүхэн дэх гурав дахь том хонжвор болж байна. 

Тэрбээр цэвэрлэгчээр ажилладаг бөгөөд ковидын халдвар гарахын өмнө гэр бүлдээ байшин худалдан авсан аж. Олон хүмүүсийн адил цар тахлын нөлөөгөөр ажлаасаа халагдаж, амьдралаа залгуулахад тун хүнд болсон ч ийнхүү аз ивээжээ. 

Тэрбээр "Амьдрал хэцүү байсан ч би тэмцсээр байсан. Энэ бүхний эцэст амьдрал намайг шагналаа. Байшингийнхаа зээлийг дарах, хүүхдүүдийнхээ амьдралыг төвхнүүлэх, бусдад туслах гээд хийх зүйл их байна даа" гэжээ.

 "Powerball jackpot" сугалаанд 80 сая ам.доллар хожно гэдэг нь 134 саяд нэг тохиох аз юм.