Афгинастаны засгийн газар болон Талибанчуудын зэвсэгт мөргөлдөөн ширүүсэж, өнгөрсөн гурав хоногийн дотор 27 хүүхэд дайны хөлд амь үрэгджээ. Мөн 136 хүүхэд бэртэж гэмтсэн байна. 

Хүүхдүүд замын хажууд тавьсан тэсрэг бөмбөгөнд оногдох, буудуулах зэргээр харгис хэрцгий аллагын золиос болсоор байгаа аж.  

НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч "Сүүлийн жилүүдэд Афгинастан улс хүүхэд амьдарч болох хамгийн аймшигтай газрууын нэг байсан бол сүүлийн 3 хоногт нөхцөл байдал илүү дордлоо" гэжээ. Тйимээс дайтаж буй хоёр талыг хүүхдийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд анхаарч үзэх ёстой хэмээн сануулсан байна.

АНУ тэргүүтэй улсууд Афгинастанаас цэргээ эргүүлэн татсанаас хойш Талибанчууд хүчээ авч, одоогоор нийт Афгинастаны 6 мужыг эзлээд байна.


Дээрх зураг Афгинастаны газар нутгийг хэний эзэмшилд буйгаар нь өнгөөр ялган үзүүлжээ. Улаан-Талибанчууд, Цэнхэр-Засгийн газар, Шар-Дайтаж буй мужууд