1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.

Монгол Улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдсэн тул иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 

Мөн есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан наймдугаар сарын 4-нөөс өмнө вакцины I тунд хамрагдсанаар хүүхдэд хичээл эхлэхээс өмнө дархлаа тогтох болохыг эмч, мэргэжилтнүүд хэлж байгаа. Иймд эцэг, эхчүүдийг хүүхдүүдээ вакцинд идэвхтэй хамруулахыг уриалж байна. 

12-17 насны хүүхдүүдийг Пфайзер/БиоНТех комернэти вакцины I тунд  хамруулж байгаа.


Коронавирусийн халдвар авсан, ойрын хавьтал болсон иргэд хаана хандах вэ?

-Шинжилгээний хариу эерэг гарсан, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ Тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабтай дараах утсаар холбогдож, мэдээлэл авах хэрэгтэй.

Сонгинохайрхан дүүрэг 79976000, 70172827, 70172313

Баянгол дүүрэг 89121177

Чингэлтэй дүүрэг 70007105

Сүхбаатар дүүрэг 70003910

Хан-Уул дүүрэг 70043085

Баянзүрх дүүрэг 19001063, 70150065

Налайх дүүрэг 70233464

Багануур дүүрэг 70212903

Багахангай дүүрэг 70249103

Мөн Ковидын нэгдсэн лавлах 119, Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандан Тандалт, хариу арга хэмжээг зохицуулах багтай холбогдож болно.