Дохио!!!  Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Дорноговийн хойд хэсэг, Сүхбаатарын нутгаар ахиухан хэмжээний бороо орно.

Малч­ид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд:

Өнөө маргааш нутгийн зүүн хагаст усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхитай байхыг анхааруулж байна.

Оройн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:   

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, дуу ца­хилгаантай аадар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Алтайн өвөр говиор 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 14-16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 11-13 градус дулаан байна.