75 дугаар сургууль бол бүгдэд хүртээмжтэй төлөвлөлтийн жишиг барилга юм. 

Яг үүнтэй ижил 4 барилга Жайкагийн төслийн хүрээнд манай улсад баригдсан.

Энэ сургуулиуд нь ХБИ болон бага насны хүүхдэд ээлтэй, гамшгаас сэргийлсэн, газар хөдлөлт, гал түймрийн үед хорогдох байрны зориулалттай. Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй. Цаашид олон хүүхэд суралцах сургуулийн барилгыг энэ жишгээр барина.

Үүнээс гадна  Өргөө цэцэрлэг, Хүрээ сургууль буюу цөөн хүүхэд суралцах төлөвлөлтийг хийж байна. Энэ нь цэцэрлэг сургууль хүртээмжгүй гэр хорооллын дунд 2-4 айлын газар чөлөөлж 50 ортой цэцэрлэг, 160 хүүхдийн суудалтай сургууль барих төлөвлөлтүүд юм. 

Кластер хэлбэрээр ажиллуулж захиргааны зардал хэмнэх боломжтой. Мөн сургууль, цэцэрлэггүй  орон сууцны хорооллын дунд нэгдүгээр давхарт цэцэрлэг,  сургууль байгуулах боломжтой.

Цаашид боловсролын салбарт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийхдээ google maping буюу газарзүйн мэдээллийн системийг ашиглана гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.