Шинэ зүйлд суралцаж, амьдралаа дахин эхлүүлэхэд хэзээ ч оройтохгүй. Дөчин наснаасаа хойш амьдралаа өөрчилсөн гайхалтай түүхүүдийг хуваалъя.

✔  Момофүкү Андо 1958 онд 48 насандаа бэлэн хоолыг бүтээжээ. 



✔  Жеоржео Армани 41 насандаа өөрийн бизнесээ эхлүүлжээ.

✔  Жеффрей Бротман бөөний худалдааны сүлжээ дэлгүүр болох Costco-г өөрийн хамтрагч Жим Синегалийн хамтаар 40 насандаа эхлүүлжээ. 

✔ Жосеф А. Кемпбелл Campbell лаазласан бүтээгдэхүүний бизнесээ 52 насандаа эхлүүлжээ.

✔  Чарльз Дарвин 1859 онд 50 насандаа шинжлэх ухааны салбарыг үүрд мөнх өөрчилсөн “Зүйлийн эх үүсвэр” номоо гаргажээ. 

✔  Жюлиа Чайлд 1961 онд 50 насандаа өөрийн анхны хоолны номыг гаргажээ. 

✔  Кристиан Диор 41 насандаа Парист өөрийн “House of Dior”-ийг байгуулжээ. 

✔  Доналд Фишер 1969 онд 40 насандаа анхны “GAP” дэлгүүрийг Сан Франциско хотод байгуулжээ. 

✔  Йан Флеминг 44 насандаа “Жеймс Бонд” зохиолоо гаргажээ. 

✔  Хенри Форд шинэчлэлийг авчирсан “Модел Т” машинаа 1908 онд 45 насандаа бүтээжээ. 

✔  Лео Гуудвин 50 насандаа өөрийн даатгалын бизнес “GEICO”-оо байгуулжээ. 

✔  Берние Маркус, Артур Блэк нар 50 насандаа “Home Depot” сүлжээ дэлгүүрээ байгуулжээ. 

✔  Жонн Пембертон 55 нас хүртлээ эмийн санч байсан бөгөөд 1886 онд “Кока Кола”-гийн жорыг гаргажээ. 

✔  Рафльф Робертс 42 насандаа Миссипид “Comcast” нэртэй кабелийн үйлчилгээний бизнес худалдаж авсан бөгөөд өнөөдөр АНУ-ын хамгийн том ТВ-ийн кабелийн сүлжээ болсон. 

✔  Ж.Р.Р.Толкиен 45 насандаа анхны зохиол болох “The Hobbit”-оо хэвлүүлжээ. Тэрээр 56 насандаа “Бөгжний эзэн” цувралаа дуусгасан юм. 


✔  Сэм Валтон 1962 онд 44 насандаа “Walmart” сүлжээ дэлгүүрийнхээ анхны салбарыг Арканзасийн Рожерст байгуулжээ. 

✔  Жонн Варнок нь 42 насандаа “Adobe”-ийг үүсгэн байгуулсан. Тэрээр 50 насандаа PDF буюу Portable Document Format бүтээгдэхүүнээ бүтээжээ.