Токио 2020: Зуны олимпын 32 дахь наадамд 208 улс оролцсноос 93 улс медаль хүртлээ

Л.Дэлгэрмаа
08 сарын 09, 2021

Зуны 32-р олимпын наадамд  олимпын наадамд 208 орны баг тамирчид өрсөлдснөөс нийт 93 улс орон медаль хүртлээ. 

Манай улс 1 мөнгө, 3 хүрэл медальтай өндөрлүүлснээр 93 улсаас 71-д бичигдэж Монголын баг тамирчдын медалийн буухиаг үргэлжлүүлсэн юм. 

 Буркина Фасо, Сан Марино, Бермуда улсууд олимпын анхны медалиа хүртсэн байна.

АНУ медалийн чансаа,  тоогоор манлайлж 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл медальтайгаар тэргүүллээ. Нийт 113 медаль хүртсэн тус улсын араас 88 медальтай БНХАУ, 71 медальтай ОХУ, 65 медальтай Их Британийн вант улсууд бичигдэж байна.

Медалийн чансаагаар тэргүүлсэн орнууд:

  1. АНУ - 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл 
  2. БНХАУ - 38 алт, 32 мөнгө, 18 хүрэл 
  3. Япон - 27 алт, 14 мөнгө, 17 хүрэл
  4.  Их Британи - 22 алт, 21 мөнгө, 22 хүрэл
  5.  ОХУ-ын олимпын хороо - 20 алт, 28 мөнгө,
  6.  23 хүрэл Австрали - 17 алт, 7 мөнгө, 22 хүрэл 
  7. Нидерланд - 10 алт, 12 мөнгө, 14 хүрэл 
  8. Франц - 10 алт, 12 мөнгө, 11 хүрэл
  9.  Герман - 10 алт, 11 мөнгө, 16 хүрэл 
  10. Итали - 10 алт, 10 мөнгө, 20 хүрэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.